Home > Мэдээ, мэдээлэл > Эрдэнэбулган сумны хэмжээнд 114 ААНБ 5285 модыг тарьжээ

Эрдэнэбулган сумны хэмжээнд 114 ААНБ 5285 модыг тарьжээ

Эрдэнэбулган сумын Засаг даргын 05-р сарын 03-ны өдрийн захирамжаар 05-р сарын 07-нд бүх нийтээр мод тарьсан. Уг захирамжийг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 140 байгуулагад хүргүүлсэн. Үүнээс 4 байгууллага мод тарилтын хугацааг хойшлуулсан бол хувийн хэвшлийн 22 байгууллага огт мод тариагүй байна.
Өнгөрсөн амралтын өдөр 114 ААНБ нийт 5285 модыг тарьжээ. Задалбал, 89 ААНБ нь өөрийн байгууллагын талбай болон Хас банкны арын сааданд нийт 4892 мод тарьсан байна. Харин 25 байгууллага Булган уулын урд талын ногоон байгууламжид 393 ширхэг модыг тарьжээ.
Цаашид тарьсан модныхоо амьдралтад анхаарч, усалж, арчилж, цэнэг усалгааг тогтмол хийж байхыг ААНБ-ын дарга, удирдлагуудад захирамжаар үүрэг болгосон. Мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
%d bloggers like this: