Home > Төрийн үйлчилгээ > Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох төрийн үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох төрийн үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн тодорхойлолт авах хүсэлтээ www.burtgel.sme.gov.mn веб хаягаар эсвэл Жижиг, дунд үйлдвэрийн газарт болон тухайн харьяа аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан бичгээр доорх материалыг хавсарган гаргана.
(Жич: Хэрэв та www.burtgel.sme.gov.mnцахим сайтаар хүсэлт илгээх бол доорх хавсралтууд шаардагдахгүй);
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт. /www.E-Mongolia.mn, НДЕГ-ын цахим сайт эсвэл ТҮЦ машинаас авсан байх/;
3. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан. Хэрэв шинээр байгуулагдсан бол эхлэлтийн тайлан баланс эсвэл хагас жилийн санхүүгийн баталгаажсан тайлан. /www.e-balance.gov.mn/;
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа. /ТҮЦ машины лавлагаа эсвэл www.E-Mongolia.mnсайтаасавах/;
Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээд байдаг бол өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавсаргана;
Санамж: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1 болон 7.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тодорхойлолт олгох боломжгүйг анхаарна уу.
%d bloggers like this: