Home > Мэдээ, мэдээлэл > “Хүчирхэг байж, өөдлөн дэвжиж хөгжицгөөе” дэмжих бүлгийн уулзалт болжээ

“Хүчирхэг байж, өөдлөн дэвжиж хөгжицгөөе” дэмжих бүлгийн уулзалт болжээ

Эрдэнэбулган сумын 3-р багийн төвд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга замд суралцуулах, өөрийгөө таньж мэдэх, хайрлах халамжлах тухай ойлголтыг нэмэгдүүлэх, өөртөө цаг гаргах зорилгоор “Хүчирхэг байж, өөдлөн дэвжиж хөгжицгөөе” дэмжих бүлэг байгуулагдсан. Дэмжих бүлгийн уулзалтаар “Гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт түүний хэлбэрүүд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн оролцоо, өөрийгөө хайрлах аргууд, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, нөхөн үржихүйн эрүүл мэнд, тод гэрэлтэх бүсгүй зэрэг сэдвүүдээр санал бодлоо солилцсон байна.
Энэхүү бүлгийн уулзалтыг зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаарх оролцогчдын мэдлэгийн түвшин дээшлэн, өөрийгөө хайрлах арга, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцан ур чадвараа дээшлүүлэн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх ажээ.
%d bloggers like this: