Home > Шуурхай мэдээ > Хэмжлийн алдаатай массын хэмжих хэрэгслүүд гарчээ

Хэмжлийн алдаатай массын хэмжих хэрэгслүүд гарчээ

Стандарт хэмжил зүйн хэлтсээс “ХАСУ” НХТөвийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн массын хэмжих хэрэгслийг хүчин төгөлдөр стандарт аргачлалын дагуу шалгаж, шаардлага хангасан хэмжих хэрэгслүүдийн хугацааг сунган, гэрчилгээ олгож ажиллажээ.
ХУДАЛДААНЫ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД, ТА БҮХЭН КИЛОГРАММЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ҮЕДЭЭ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ БАТАЛГААТАЙ ГЭРЧИЛГЭЭГ НЬ ХАРЖ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
2021 онд “ХАСУ” худалдааны төвийн 55 ширхэг массын хэмжих хэрэгсэл баталгаажуулалтад хамрагдаж байсан бол 2022 оны ээлжит баталгаажуулалтаар 38 ширхэг массын хэмжих хэрэгслийн хугацааг сунгаж, гэрчилгээ олгосон байна.
Хэмжлийн алдаатай / солих шаардлагатай / массын хэмжих хэрэгслүүд байгаа учир та бүхэн баталгаатай үгүйг нь /гэрчилгээ /-г шалган үйлчлүүлээрэй гэж зөвлөж байна.
%d bloggers like this: