Home > Шуурхай мэдээ > Сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэн баталлаа

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэн баталлаа

Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит тав дугаар хуралдаан болж байна. Өглөө хуралдаан 09:30 цагт, нийт 31 Төлөөлөгчийн 29 нь ирж, 82,6 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар:
1. Сумын ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай,
2. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах тухай,
3. Сумын ИТХ-ын Ёс зүйн хороог байгуулах тухай,
4. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журмыг батлах тухай,
5. Сумын ИТХ-ын ажлын албаны бүтэц ,орон тоог батлах тухай,
6. Сумын Орон нутгийн сан байгуулж, журам батлах тухай,
7. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо болон хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөл, төслийн үйл ажиллагааны чиглэлийг батлах тухай,
8. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн найман  батлаад байна.
%d bloggers like this: