Home > Мэдээ, мэдээлэл > Аймгийн төвд “Шуурхай штабын нэгдсэн төв”-ийг байгуулахаар болжээ

Аймгийн төвд “Шуурхай штабын нэгдсэн төв”-ийг байгуулахаар болжээ

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжих бүлгийн ахлагч Пэр Жонсон тэргүүтэй ажлын хэсгийг Архангай аймагт ажилласан. Энэ үеэрээ АНУ-ын Элчин сайдын яамнаас Архангай аймагт гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах харилцаа холбоо, сургалт сурталчилгаа, тоног төхөөрөмжүүдийг багтаасан “Шуурхай штабын нэгдсэн төв”-ийг байгуулж өгөх болсноо илэрхийлжээ.
Энэ төв ашиглалтад орсноор гамшиг ослын үед орон зай цаг хугацаанаас үл хамаарч Архангай аймгийн ард иргэдэд нэгдсэн мэдээллийг дамжуулах боломж нээгдэнэ гэдгийг Иргэн цэргийн дэмжих бүлгээс онцолжээ.
%d bloggers like this: