Home > Шуурхай мэдээ > АНУ-ын буцалтгүй тусламжаар Эрдэнэбулган суманд хүүхдийн цэцэрлэг баригдана

АНУ-ын буцалтгүй тусламжаар Эрдэнэбулган суманд хүүхдийн цэцэрлэг баригдана

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжих бүлгийн ахлагч Пэр Жонсон тэргүүтэй ажлын хэсгийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзжээ.
АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Тариат, Эрдэнэбулган суманд хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон.
Уулзалтын эхэнд цэцэрлэг барих төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Пэр Жонсон Засаг даргад танилцууллаа.
Тодруулбал, энэ онд барилгын зураг, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийг 2025 онд Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ, Архангай аймаг хоорондын хамтын ажиллагаа дахь төслүүдийн талаар ч талууд мэдээлэл солилцсон байна.
%d bloggers like this: