Home > ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА! > Дархлаажуулалтандаа хамрагдаарай

Дархлаажуулалтандаа хамрагдаарай

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг 4 дүгээр тунгаар вакцинжуулах үйл ажиллагааг 01-р сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Вакцинд хамрагдсанаар халдварын өвдөх эрсдэлийг 70 гаруй хувиар, хүндрэх, нас барах эрсдэлийг 90 гаруй хувиар бууруулж байгаа судалгаа байна.
2022 оны 02-р сарын 10-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 15935 тохиолдол болж, өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Харин Эрдэнэбулган суманд хамгийн өндөр буюу өдөрт 50-70 тохиолдлоор нэмэгдэж байгаа ба нийт 7631 тохиолдол батлагдаад байна.
Иймд коронавирусний халдвараар өвдөх, хүндрэхээс сэргийлж, харьяа ӨЭМТ-дөө очиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай
%d bloggers like this: