Home > Мэдээ, мэдээлэл > Нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжүүлэв

Нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжүүлэв

Аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.
Захирамжаар аймаг, сумын нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжүүлэхээр болсон байна.
Төрийн болон хувийн хэвшил, боловсролын байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийлгэж байхыг захирамжаар үүрэг болгожээ.
Мөн Коронавирусын (ковид-19)-ын халдварын батлагдсан тохиолдлын гарал үүсэл ойрын болон дам хавьтлыг тогтоож оношлох, эмчлэх, дархлаажуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, коронавируст халдвар мутацилагдсан шинэ хувилбарын талаар судалгааны ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн орны нөөцөд тодотгол хийж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаад даалгасан байна.
%d bloggers like this: