Home > Мэдээ, мэдээлэл > “Аюулгүй галлагаа” сарын аяныг эхлүүллээ

“Аюулгүй галлагаа” сарын аяныг эхлүүллээ

ОБГ-аас “Аюулгүй галлагаа” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр Эрдэнэбулган сумын ЗДТГ, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад аяны талаарх мэдээллийг өглөө. Аян нь галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах, объектын гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготой аж.
Эрдэнэбулган сумын хэмжээнд малчдын өрхийн тоог хасаад 5000 гаруй айл өрх байдаг ба үүний гуравны нэгт буюу 1600 гаруй өрхөөр орж, зөвлөгөө өгөх ажээ.
%d bloggers like this: