Home > Шуурхай мэдээ > Ковид-19 халдвартай эх амаржиж, 3100 гр охинтой боллоо

Ковид-19 халдвартай эх амаржиж, 3100 гр охинтой боллоо

No photo description available.
Өнөөдрийн мэдээг сайхан мэдээгээр эхлүүлж, АОК-оос сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
– Төрөх тусгаарлах эмнэлэгт Ковид-19 вирусын халдвартай эх эмчлэгдэж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрөлтийг шийдвэрлэн охинтой боллоо. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна.
АОК: ШИНЭЭР 14 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, ДАХИН 7 ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЛЭЭ
Сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 14 тохиолдол батлагдлаа.
Үүнд: Эрдэнэбулган сум – 7
Эрдэнэмандал сум – 1
Хайрхан сум – 6 тохиолдол тус тус байна.
Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрээд байна.
Нийт тохиолдлоос,
Эрдэнэбулган – 116 тохиолдол
Хайрхан – 21 тохиолдол
Эрдэнэмандал – 36 тохиолдол
Чулуут – 2 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан- 7, хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн – 59 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
ХӨНГӨН – 106
ХҮНДЭВТЭР – 12
ХҮНД – 2 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа юм.
АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ:
-Ойрын хавьтлын 1747 иргэнээс тусгаарлах байранд 26, гэрийн тусгаарлалт – 1665 иргэн бүртгэлтэй байна. 2-р хавьтлын 3117 иргэн мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.
-Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 10-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажууллаа.
-Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 7 обьектын 1360 м.кв, Эрдэнэмандал суманд 20 обьектын 287 м.кв, Хайрхан суманд 26 обьектын 672 м.кв, аймгийн хэмжээнд нийт 53 обьектын 2319 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.
%d bloggers like this: