Home > Мэдээ, мэдээлэл > Энэ онд Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засвар ажлыг хийнэ

Энэ онд Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засвар ажлыг хийнэ

Архангай аймагт орон нутгийн авто замын сангийн нийт 842.453.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан ажлыг хийнэ. Үүнээс 2021 онд 315.0 сая төгрөгийн хөрөнгө тавигдсан байна. Дээрх ажлуудын хамгийн өндөр өртөгтэй буюу нийт 577453.3 сая төгрөгөөр Арслан цохио чиглэлийн чулуун хучилттай авто замын засвар арчлалтыг 2020-2022 онуудад хийх юм. Харин энэ ондоо багтаан Нэгдсэн эмнэлгийн авто зам, зогсоолын засвар, Батцэнгэл сумын төвийн замыг сайжруулах, Эрдэнэбулган сумын 1-р баг Халзангийн давааны засвар, Эрдэнэ булган сумын 1, 2-р багийн голын дагуух эвдэрсэн гуу, жалга, замыг засах, Орон нутгийн чанартай авто зам, байгалын гамшгийн улмаас эвдэрсэн гуу, жалга замыг засах гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

%d bloggers like this: