Home > Хүүхдийн цэцэрлэгүүд

Хүүхдийн цэцэрлэгүүд

1 дүгээр цэцэрлэг:

Хүүхдийн 1-р цэцэрлэг 1950 онд хуучин Кино театрын ард дан цагаан байшинд эрхлэгч Содномдаржаа  2 бүлэгтэй, 50 хүүхдийн орон тоотойгоор байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар эрхлэгч Д.Энхтуул, багш, ажилчид 24 хүний бүрэлдэхүүнтэй 197 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс магистр нэг, бакалавр зэрэгтэй багш найм, тэргүүлэх багш нэг, заах арга зүйч багш зургаа, салбарын тэргүүний ажилтан гурав,  байгууллага, сум, аймаг улсын ур чадварын уралдаан болон 2007 онд эрхлэгч Д.Энхтуул “Улсын шилдэг багш”, 2010 онд улсын тэргүүний багш Г.Энхтуяа “Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа” илтгэлийн уралдаанд 2016 онд улсад амжилттай сайн оролцож байсан.

Холбогдох дугаар: Эрхлэгч Д.Энхтуул-99788424

2 дугаар цэцэрлэг:

Хүүхдийн 2 дугаар  цэцэрлэг 1954онд БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын 163 дугаар тушаалаар 25 хүүхэдтэй, дөрвөн орон тоотойгоор Баазын цэцэрлэг нэртэйгээр байгуулагджээ.Тус цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Н.Чойжил томилогджээ. 1988-2013 оныг хүртэл эрхлэгчээр Т.Лхамрагчаа, 2013 оноос одоог хүртэл эрхлэгчээр С.Алтанчимэг нар ажиллаж байна. 2-р цэцэрлэг нь хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн чөлөөт орчинг бүрдүүлэн, хүүхэд нэг бүрийн бүх талын хөгжлийг дэмжиж, ёс заншил, өв уламжлалаа дээдэлсэн “Зөв Монгол хүүхэд болгон төлөвшүүлнэ” гэсэн эрхэмлэх зүйлийн хүрээнд ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч С.Алтанцэцэг-99496106

3 дугаар цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын хүүхдийн 3-р цэцэрлэг 1941 онд гар үйлдвэрийн холбооны өөрийн төсвөөр “Гар үйлдвэрийн 19-р артел”-ийн цэцэрлэг нэртэй 15 хүүхэд,  3 ажилчинтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1961 оноос эхлэн улсын төсвөөр санхүүжин Ардын Боловсролын хэлтсийн  харъяа Цэцэрлэг хотын 3-р цэцэрлэг нэртэй хоёр бүлэгт 50 хүүхэд хүлээн авч, долоон ажилчидтай болж өргөжсөн. Одоо 20 багш ажилтантай. Үүнээс эрхлэгч нэг,  арга зүйч нэг, багш тав, ня-бо нэг, нярав нэг, тогооч хоёр, бусад ажилчид ес ажиллаж байгаа бөгөөд үүнээс магистр нэг, бакалавр зургаа, тэргүүлэх зэрэгтэй хоёр,заах аргач зэрэгтэй багшхоёр тус тус ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч Д.Дэнзэдмаа-99295034

4 дүгээр цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын 4-р цэцэрлэг 1962 онд аймгийн Зам ангийг түшиглэн нэг бүлэгт 25 хүүхэд, 12 ажилчидтай, 75 хүүхэдтэйгээр байгуулагдсан ба 5-р сарын 1-нд 19-р артель байсан байранд анх орон цэцэрлэгийн эрхлэгчээр Чойжилжав ажиллаж байжээ.            

 1976 онд цэцэрлэгийн барилга шинээр  ашиглалтад орж  таван бүлэгтэй, 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа өргөжиж байсан бол эдүгээ зургаан бүлэгт 218 суралцагч, 24 ажилтантай болжээ.Тусцэцэрлэгийнэрхлэгчээр: 1962-ондЧойжилжав,  1963-ондД.Дашпэлжээ, 1969-1992 ондД.Бадам/БТА, Хөдөлмөрийнхүндэтмедальт/, 1992-2014 оны 01 сархүртэлД.Цэнд-Аюуш/БТА/, 2014 оны 01 сарын 27-ноос 5 сарын 19 хүртэлХ.Аззаяа /БТА/,  2014 оны 05 сарын 19-ныөдрөөсэхлэнөнөөгхүртэлА.Мөнхдэлгэр/БТАшагналт/ажиллажбайна.

Холбогдох дугаар: Эрхлэгч А.Мөнхдэлгэр-94581448

5 дугаар цэцэрлэг:

Хүүхдийн 5 дугаар цэцэрлэг 1942 онд Биокомбинатын даргын тушаалаар 45 хоногтойгоос хоёр нас хүртэлх 15 хүүхэдтэй, нэг багштайгаар “Хүүхэд саатуулах газар” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Био комбинатын дарга н.Моёобуу ажиллаж байжээ.  Тус цэцэрлэг яслиас эхтэй боловч 1960 онд аймгийн АДХГЗахиргааны шийдвэрээр 5 дугаар цэцэрлэг болгон хоёр бүлэг, 50 хүүхэдтэйгээр өөрийн бие даасан байртай болон өргөжиж, эрхлэгчээр н.Долгор томилогдон ажиллаж байсан. 2012 оноос долоон бүлэг 14 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оноос эхлэн эрхлэгчээр Д.Жаргалтогтох ажиллаж байна.

 Холбогдох дугаар: Эрхлэгч Д.Жаргалтогтох – 99337200

6 дугаар цэцэрлэг:

Тус цэцэрлэг нь 1982 оны 07 сарын 01-ний өдөр хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр ясли цэцэрлэгийн комбинат нэртэйгээр яслийн 2 бүлэг,цэцэрлэгийн хоёр бүлэг нийт дөрвөн бүлэг 90хүүхэд,13 ажиллагсадтай байгуулагдсан. Мэргэжлийн багшаар 100% хангагдсан.Тэргүүлэх зэрэгтэй багш гурав, заах арга зүйч зэрэгтэй багш хоёр, БТА 4 багш ажиллаж байна.Эрхлэгч нэг, арга зүйч нэг, ня-бо нэг, нярав нэг, хөгжмийн багш нэг, бүлгийн багш зургаа, туслах багш зургаа, тогооч гурав, манаач зургаа, ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчээр Х.Аззаяа ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч Х.Аззаяа – 99285525

8 дугаар цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг дэвсгэрт  2009 оны 09 сард 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орж, 2010 оны 02 сарын 22-ны өдөр нээлтээ хийн  100 хүүхэд 18 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлсэн. 2011 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд  таван бүлэг 150 хүүхэд, 21 багш ажиллагсад, 2013 оноос эхлэн 6 бүлэг 210  гаруй хүүхэд 25 багш ажилтантай болсон.  Хүүхдийн цэцэрлэг нь багшлах боловсон хүчнээр 100% бүрэн хангагдсан. Сумын 7-р багийн тойрогт байдаг нийт 250 хүүхдээс өдрийн бүлэгтээ 208  хүүхдийг, үүнээсБага-нэг,  Дунд-нэг, Ахлах-хоёр, Бэлтгэл -хоёр, нийт зургаан бүлэгтэйгээр,нийт- 26  багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэргүүлэх зэрэгтэй -гурав, арга зүйч зэрэгтэй-гурван багш ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч Ж.Энхсүрэн – 99336914

9 дүгээр цэцэрлэг:

Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг 2015 оны 04-р сарын 1-нээс нээгдэж цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг хамруулах зорилгоор гэр хороололд байгуулагдсан. Анх 4  бүлэгт 115 хүүхдийг бүртгэн авч 20 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн.  Байгууллагын удирдлагаар Б.Ариунжаргал 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд багш ажилчид хүүхэд бүрийн хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байна. 

Холбогдох дугаар: Эрхлэгч Б.Ариунжаргал – 99335474

10 дугаар цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын Хүүхдийн 10-р цэцэрлэг МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн хуучин хичээлийн байрандурсгал засвар хийж,  2014 оны 09 сарын 01-ээс Багшийн сургуулийн харъяа Хүүхдийн 10-р цэцэрлэг нэртэйгээр 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн бүлэгтэйгээр байгуулагдсан. Тус цэцэрлэг орон тооны 20 багш, ажилтантай, 4 бүлэгт 142 хүүхэд суралцаж байна. Тэрчлэн цэцэрлэг нь багшлах боловсон хүчнээр 100 хувь хангагдсан, магистр нэг, “Заах аргач багш” мэргэжлийн зэрэгтэй гурван багш ажиллаж байна

Холбогдох дугаар: Эрхлэгч Н.Өнөрчимэг – 99041159

11 дүгээр цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг нь 2015 оны 07 сарын 27-нд байгуулагдсан. Тус цэцэрлэг нь зургаан бүлэг, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Эрхлэгч-нэг,арга зүйч-нэг,бүлгийн багш-зургаа, дуу хөгжмийн багшнэг,туслах багш-зургаа, ахлах тогооч -нэг,туслах тогооч-нэг,нягтлан бодогч-нэг,нярав-нэг, үйлчлэгч-нэг,манаач-дөрөв, галч,слесарь-нэг, нийт 25 хүний  бүрэлдэхүүнтэй бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол үйлчилгээг үзүүлж байна. Хүний нөөцийн хувьд магистр зэрэгтэй гурав,  бакалаврын боловсролтой 13 байна. Үүнээс Тэргүүлэх зэрэгтэй нэг, заах арга зүйч  багшгурав ажилладаг.Тус цэцэрлэг нь хүүхэд хөгжлийн төв,хөдөлгөөн эрүүл мэндийн төв,ёс заншлын  өргөө,номын өргөө,багшийнхөгжлийн төвөөрөө хүүхэд багачууд  болон багш ажилчдыг хөгжих эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч Ц.Энхцэцэг – 99339074

12 дугаар цэцэрлэг:

Эрдэнэбулган сумын 12-р цэцэрлэг 2015 оны 8 сард Эрдэнэбулган сумын 5-р баг  дахь Булган хангай хороололд байгуулагдсан. Тус цэцэрлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 25 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус цэцэрлэг нь хүүхдийг ардын уламжлалт тоглоом наадгай зан үйлд сургах үйл ажиллагааг сургалтынхаа гол чиглэл болгон ажиллаж стандартын шаардлага хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байна. Хамран сургах тойрог болох Наранбулаг, ТОСК, “Тамир” хорооллын хүүхдүүд тус цэцэрлэгт хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 

Холбогдох дугаар: Эрхлэгч Ж.Сарантуяа – 95036635

13 дугаар цэцэрлэг:

Манай цэцэрлэг нь Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/304 тоот захирамжийг үндэслэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн 56 айлын орон сууцны 1 дүгээр давхарт нийт 4 бүлэгт 2-6 хүрэлх насны 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нэг бүлэгт 25 хүүхэд ноогдох, төрийн өмчийн хэв шинжтэй, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулан, сургуулийн өмнөх боловсрол олгох 13 дугаар цэцэрлэг нь эрхлэгч  А.Мөнхдэлгэрээр удирдуулан үүсгэн байгуулагдсан. 2016 оны 02 сараас Г.Минжмаа нь  эрхлэгчээр ажиллаж байна.

Холбогдох дугаар: Эрхлэгч Г.Минжмаа – 99339176

14 дүгээр цэцэрлэг:

Тус цэцэрлэг нь Эрдэнэбулган сумын 2-р багт байршилтай 1962 онд  Яслийн зориулалттай  анх ашиглалтанд орж байсан. 1992 -1999 он хүртэл Нийгмийн эрүүл мэндийн төв  байгуулагдан  үйл ажиллагаагаа явуулж 1999-2005 он хүртэл Эрүүл мэндийн газрын конторын зориулалтаар анхны зориулалтыг нь өөрчилж ашиглаж байжээ. Аймгийн  Засаг  даргын  2016  оны 02 дугаар сарын 24 ний өдрийн А/60 тоот захирамжаар   Эрдэнэбулган  сумын 2-дугаар багт Хүүхдийн 14 дүгээр цэцэрлэг  болгох  шийдвэр гарган  2016-04-01 нээс 2016-12-31 хүртэл  Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн  харьяа байгуулагдаж    4  бүлэг,  100  хүүхдийн орон тоотойгоор  анхны  эрхлэгч  Д.Энхтуул  /хавсарч/, арга зүйч Г.Амарзаяа /хавсарч/, нягтлан Ц.Мөнхтуяа /хавсарч/ нярав /Н.Буянжаргал / хавсарч ажиллаж байсан.

Холбогдох дугаар: Эрхлэгч Г.Амарзаяа – 95703703

 15 дугаар цэцэрлэг:

100 хүүхдийн ортой тус цэцэрлэг нь 2020 оны 10 дугаар сард ЭБ сумын 7дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон.

 Холбогдох дугаар: Эрхлэгч Г.Нямхүү – 99334309

%d bloggers like this: