Home > Ерөнхий боловсролын сургуулиуд

Ерөнхий боловсролын сургуулиуд

Лаборатори 1 дүгээр сургууль:

1923 оны 08-р сарын 25-ны Ардын Засгийн Газрын хуралдаанаар бага сургуулийн танхимыг нийслэл хүрээ, аймаг хотуудад байгуулж 8-13 насны хүүхдийг үндэсний бичиг үсэгт сургаж боловсруулахаар тогтон сургуулийн зохион байгуулалт, хичээлийн программ зэргийг тодорхой зааснаар 1-р сургууль байгуулагдаж даргаар нь бэйс Дугаржавыг томилон, сургуульд үзэх ном, шаштир түүх зохиохыг эрдэмтэн Ц.Жамсранжавт даалгасан байна.

Одоогийн байдлаар манай сургууль Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт урлаг спортын заал бүхий 960 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр нэг, хөдөлмөр мэргэжлийн сургалтын байр, агуулах, хичээл туршлагын талбай, биеийн тамирын задгай талбай бүхий эдэлбэр газар эзэмшин хичээлийн 30 анги кабинет, номын сантайгаар сургалтын орчноо бүрдүүлэн удирдах ажилтан долоо, багш 86, ажилтан ажилчид 35, 2069 сурагчидтайгаар хичээллэж байна. 

Холбогдох дугаар: Захирал Ж.Эрдэнэцэцэг- 99081549

2 дугаар сургууль:

2-р сургууль 1957-1965 онд Цэцэрлэг хотын бага сургууль, 1965-1982 онд Цэцэрлэг хотын 8 жилийн сургууль, 1982-1998 оны хооронд Цэцэрлэг хотын 10 жилийн II сургууль, 1998-2014 онд Хүмүүн цогцолбор II сургууль, 2014 оноос эхлэн өнөөг хүртэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдүгээ манай сургуульд 1-12-р ангийн 50 бүлэгт 1405 суралцагч суралцан, 81 багш, таван удирдах ажилтан, 29 үйлчилгээний ажилтан, таван заах аргын нэгдэл, 15 хичээл үйл ажиллагааны баг ажиллаж байна.

Холбогдох дугаар: Захирал Н.Гэрэлчулуун – 98621083

3 дугаар сургууль:

Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль1974 онд Цэцэрлэг хотын 8 жилийн II дунд сургууль,1994 оноос Цэцэрлэг хотын 10 жилийн  III дунд сургууль болон өргөжсөн билээ.Тус  сургууль нь 45  бүлэгт  1500  гаруй сурагч суралцаж,  багш удирдах ажилтан 73, туслах ажилчин 23, нийт  96  ажиллагсадтайгаар 47 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. 

Холбогдох дугаар: Захирал Энхболд – 99336604

4 дүгээр сургууль:

Тус  сургууль 2008 онд орон нутгийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Анх 21  бүлэг, 557 суралцагч, 24 багш,  Захиргаа аж ахуйн20 ажилтантайгаар хичээл сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн. Анхны захирлаар Б.Болормаа ажиллаж байсан ба одоо сургуулийн захирлаар Боловсрол судлалын магистр Р.Сайхантамир ажиллаж байна. Сурах орчин бүрдүүлэх материаллаг бааз сууриар хангах ажлыг системтэй зохион байгуулсанаар математик, монгол хэл, мэдээлэлзүй, физик, хими, биологи, газарзүйн кабинетуудыг байгуулан 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон ТББ-ын төсөл хөтөлбөрөөр бүрдүүлж чадсан. Бид энэ хугацаанд БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр сургуулийн бохирын шугамыг төвлөрсөн шугамд холбуулж багш сурагч цаашлаад 4-р багийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Холбогдох дугаар: Захирал Р.Сайхантамир – 99158896

5 дугаар сургууль:

Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын Спортын Төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын 5-р сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /5.1 тэрбум/  2015 оны 4 дүгээр сарын 06-нд улсын комиссын дүгнэлтээр барилга байгууламжаа хүлээн авч,  сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар 2015 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн одоог  хүртэл сургалтын  ажиллагаа хэвийн явагдаж байна.Захирлаар Д.Мөнхжаргал 2015 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Тус сургууль нь 635 суралцагчтай бөгөөд үүнээс шатар, үндэсний бөх,жудо бөх,чөлөөт бөх, сагсан бөмбөг,волейбол,бадминтон, хөнгөн атлетик гэсэн найман төрөлд 6-12 дугаар ангийн 396 сурагч, шатарт 2-5 дугаар ангийн 185 сурагч нийт 581сурагч  төрөлжсөн сургалтанд хамрагдаж байна.

Холбогдох дугаар: Захирал Д.Мөнхжаргал- 99051181

Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор:

Ардын гэгээрүүлэх яамны шийдвэрээр 1957 онд Батцэнгэл сумын Баян-Уул бригадын Бага сургууль нэртэйгээр байгууллагдаж  тухайн үедээ 60 гаруй сурагч, дөрвөн багш, дөрвөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. 1982 оноос 6-р анги, 1983 оноос 7-р анги, 1984 оноос анхны 8-р анги төгсгөж, Цэцэрлэг хотын найман жилийн дунд сургууль болон өргөжсөн түүхтэй.2008 оноос эхлэн бие даасан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон ажиллаж эхэлсэн.  

Тус сургууль, цэцэрлэгийн захирлаар Д.Цэрэнсодном, нягтлан бодогчоор Н.Гантөмөр, эд аж ахуйн нярваар П.Энхтайван, сургуулийн өмнөх боловсролын багшаар М.Отгонтуяа, Ж.Жавзанпагма, туслах багшаар Б.Соёл-Эрдэнэ, ерөнхий боловсролын сургуулийн багшаар Я.Чимгээ, Н.Уранчимэг, Н.Цээсүрэн, тогоочоор Ү.Жавзандэлгэр, үйлчлэгчээр Ү.Сайнтуяа, галч-манаачаар С.Өсөхбаяр, Б.Бат-Эрдэнэ гэсэн нийт 13 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Холбогдох дугаар: Захирал Цэрэнсодном – 99926500

 

%d bloggers like this: