Home > Сумын бэлгэдэл

Сумын бэлгэдэл

Алсын хараа: Байгаль орчинд ээлтэй эдийн засаг бүхий хүний амьдрах орчны аюулгүй байлдыг хангасан ногоон хөгжлийн загвар хот болох,

Эрхэм зорилго: ногоон дэд бүтэц, эдийн засгийг хөгжүүлсэн, цэвэр тунгалаг устай, агаарны бохирдолгүй сайн засаглалтай, ухаалг иргэнтэй, цэцэрлэгжсэн ногоон хөгжлийн хотыг цогцлооно.

Булган уул

Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү Хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1956 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17-р зарлигаар дархан цаазтай болгосон байдаг. Булган уулын үнэмлэхүй өндөр нь 1980 метр, харьцах өндөр нь 280 метр юм. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс олон бий. Уулын энгэр дээр том жижиг нийлсэн 7 бурхан байх ба голд байрлах Богд Зонховынтом хөргийг 18-19-р зууны үед бүтээсэн гэдэг. Сүүлд 2013 онд дээрх бурхадыг дахин өнгө будгийг сэргээж засварласан юм. Мөн уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд сийлсэн түүхийн дурсгалууд элбэг.

Булган ууланд нутгийн зон олон тухайн жилийнхээ билэгт сайн өдрүүдэд зул өргөж, ажил үйл, амьдрал ахуй, эрүүл мэндээ даатган залбирдаг уламжлалтай бөгөөд уулын сахиус нь эмэгтэй учраас зөвхөн цагаан идээ, сүүг өргөж залбирдаг.

400 жилийн өмнөөс зул өргөж залбирдаг дэлхийд цор ганц уул байдаг нь Архангай аймгийн төвд байх энэхүү Булган уул юм. Гадна, дотны жуулчид ч зорьж ирэх нь жил ирэх тусам нэмэгдэж байдаг.

 

%d bloggers like this: