Home > ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА!

ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА!

Cогтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хязгаарлана

2022 оны ээлжит цэрэг татлагын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, зоогийн газруудын согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг 2022 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хориглолоо.

Read More »

Зарлан мэдээллийн дохиогоор бэлэн байдлыг хангаж оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын болон багийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр бэлэн байдлыг хангаж оролцлоо.

Read More »

Түр цугларах аюулгүй талбайн тэмдгийг 7 цэгт байршуулав

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт орон даяар болно. Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд туссаны дагуу ард иргэдийг гамшгаас урьдчилсан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх аюулгүй газрын байршлуудад “Түр цугларах аюулгүй талбайн” тэмдгийг байршууллаа. Сумын 1, 2, 3, 4, 5, 7-р багуудын нутаг дэвсгэрийн ...

Read More »

ОБГ-ын сургалтад хамрагдав

Архангай аймгийн ОБГ-аас Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03-р сарын 07-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоол гарсныг танилцуулаад “Газар хөдлөлт” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна. Эрдэнэбулган сумын ЗДТГ болон багийн захиргааны нийт ...

Read More »

Менингоккын халдвараас сэргийлж, жамц давсны уусмал хэрэглээрэй

Халдвараас хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол жамц давсны уусмалаар хамар нармай, хоолой, амны хөндийг цэвэрлэх юм. Ингэснээр хэсэг газрын дархлаа тогтолцоонд эерэгээр нөлөөлж өвчин үүсгэгч салстыг нэвтрэхээс сэргийлнэ. ДАВСНЫ УУСМАЛААР ЗАЙЛАХ ЗААВАР 5гр нунтаг жамц давсыг буцалгасан эсвэл цэвэршүүлсэн 100 мл бүлээн усанд хийж давсны уусмалаа бэлтгэнэ. ...

Read More »

Эрдэнэбулган сумын иргэдийн 9,8 хувь нь вакцины IV тунд хамрагджээ

Аймгийн ЭМГ-аас вакцины хамрагдалтын хувь хэмжээг мэдээллээ. Эрдэнэбулган сумын тухайд вакцинд хамрагдвал зохих 15801 иргэн байдаг байна. Үүнээс 1-р тунд 14701 буюу 92,4 хувь, 2-р тунд 14319 буюу 90,6 хувь, 3-р тунд 5372 буюу 37,5 хувь, 4-р тунд 528 буюу 9,8 хувь нь тус тус дархлаажуулалт хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд ...

Read More »

Эрдэнэбулган суманд шинээр 39 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 7879 боллоо

Коронавирусний нөхцөл байдлын мэдээ. 2022.02.18 10:00 цагийн байдлаар. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 84 хүн коронавирусээр халдварлаж, эмчлүүлж байгаа бол 80 хүн эдгэрсэн байна. Эрдэнэбулган суманд шинээр 39 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 7879 боллоо.

Read More »

Эрдэнэбулган суманд 19 тохиолдол шинээр бүртгэгджээ

Архангай аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн 10:00 цагийн байдлаар танилцуулж байна. Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 7811 болж, өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иргэд та бүхэн  халдвар хамгааллын дэглэмээ баримтал, амны хаалтаа тогтмол зүүгээрэй. Дархлаажуулалтандаа хамрагдаарай.

Read More »

Дархлаажуулалтандаа хамрагдаарай

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг 4 дүгээр тунгаар вакцинжуулах үйл ажиллагааг 01-р сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Вакцинд хамрагдсанаар халдварын өвдөх эрсдэлийг 70 гаруй хувиар, хүндрэх, нас барах эрсдэлийг 90 гаруй ...

Read More »