A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл (хуудас 2)

Мэдээ, мэдээлэл

Эрдэнэбулгансумын наадмын хурдан морины уралдаан

Азарганы уралдаанд Түрүү Эрдэнэбулган сумын уяач Ш.Гансүхийн Аманхүзүү Булган сумын уяач Г.Дагийранжилын Айргийн гуравт Цэнхэр сумын уяач Д.Отгонцэрэнгийн .. Айргийн дөрөвт Цэнхэр сумын уяачС.Батбаярын Айргийн тавд Эрдэнэбулган сумын уяач Ц.Гантулгын Их насны морьдын уралдаанд Түрүү Эрдэнэбулган сумын уяач Г.Мижиддоржийн Аманхүзүү Эрдэнэбулган сумын уяач Г.Ганчөдөрийн Айргийн гуравт Булган сумын уяач Р.Нямдоржийн …

Дэлгэрэнгүй »

Баяр наадмын хүчит бөхийн барилдаан

Эрдэнэбулган сумын наадмаар хүчит 64 бөх барилдсанаас Хотонт сумын начин Ц.Давааням түрүүлэн Сумын Заан цол хүртэж, Өндөр-Улаан сумын начин Н.Цэрэнпунцаг, үзүүрлэж, Батцэнгэл сумын начин Б.Түвшинсайхан, Чулуут сумын Залуу бөх Б.Шаравдорж нар шөвгөрлөө.

Дэлгэрэнгүй »

Эрдэнэбулганчууд дэлгэр наадлаа

Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Эрдэнэбулган сумын наадам боллоо. Наадмыг хүндэтгэн ирсэн сумын иргэд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөх баяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, БСШУЯ-ы сайд Ё.Баатарбилэг нарт баярлалаа.

Дэлгэрэнгүй »

“Арын сайхан хангайн ахмадууд”

“Арын сайхан хангайн ахмадууд” Эрдэнэбyлган сyмын наадмаас манай багийн ахмадууд амжилттай оролцож уртын дууны төрөлд Чанцал 3- р байр, Ардын дуу Бадамханд 1-р байр, Зохиолын дуу Баасанбат 1- р байр, Сэргэлэн ахлагчтай хөгжим 1- р байр тус тус эзэллээ. Баярлалаа —Багаа бэлдсэн Отгонжаргал, Б.Энхжаргал нартаа баярлалаа.

Дэлгэрэнгүй »

Малжуулах төсөл хэрэгжив

Эрдэнэбулган сумын ЗДТГазар Дэлхийн зөн Архангай 2 хамтран хэрэгжүүлж байгаа Малжуулах төслийн хүрээнд шалгуур үзүүлэлт хангасан малчин өрхүүдэд ЭБСумын Засаг даргын орлогч Т.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг тугалтай үнээ тус бүр 4-ийг хүлээлгэн өгч байна.

Дэлгэрэнгүй »

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлыг эрчимтэй зохион байгуулж байна

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Хүүхдийн баярын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилгоожуулан ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд: – Сумын Засаг даргын А/91 тоот захирамж гарч 06 дугаар сарын 01-ний өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж, Ухаалаг утасны хэрэглээг гэр бүлдээ хязгаарлаж, хүүхдээ сонсож өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ уриаллаа. …

Дэлгэрэнгүй »