Home > master

Author Archives: master

Хувиараа зорчигч тээврийн болон том, жижиг оврын ачааны машины үйлчилгээ эрхлэгчид татвар төлнө

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2019 оны 03 сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хууль нь хувь хүний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хуулинд орсон нэг гол өөрчлөлт бол “бичил худалдаа, ажил, үйлчилгээ ...

Read More »

Жерес ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерриг хүлээн авч уулзлаа

Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат Жерес Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Элэйн Жерри, төслийн орон нутаг хариуцсан ажилтан Тэрэса Жэмс нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төслийн хийсэн ажлууд  болон уур амьсгалын өөрчлөлт, түүнийг хүмүүс хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцлаа. Засаг дарга Д.Мөнхбат “Төслийн хүрээнд манай суманд ...

Read More »

Нохой устгалын ажил явагдаж байна

Золбин болон тэнэмэл нохой устгах ажил явагдаж байгаа тул иргэд, айл өрх нохойгоо өдрийн цагт богиносгосон уяанд, шөнийн цагт уртасгасан уяанд уяхыг анхааруулж байна.

Read More »

Багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдав

Цагдаагийн газраас аймгийн ГХУСАЗСЗ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад олон талт хамтын ажиллагаа” зөвлөгөөнд Эрдэнэбулган сумын долоон багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудын оролцлоо. Уг зөвлөгөөн нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, ...

Read More »

“Өрнөх” СӨХ-ны үйл ажиллагаа шинэчлэгдэв

Хот тохижилт үйлчилгээний газрын дэргэд байсан “Өрнөх” СӨХ нь оршин суугчдын санал хүсэлтийн дагуу шинээр зохион байгуулалтанд орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цэцэрлэг хот дотор нийт 55 орчим орон сууц байдгаас 18 нь “Өрнөх” СӨХ-д харьяалалтай байдаг байна. Одоогийн байдлаар 5 үйлчлэгчтэйгээр орц, хонгил, коридорын цэвэрлэгээг хийж тогтмолжуулахаас гадна шатсан ...

Read More »

Мал эмнэлгийн байгууллагуудтай гэрээ байгуулав

Эрдэнэбулган сумын хэмжээнд мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй жил бүр хамтран ажиллах гэрээг байгуулдаг. Энэ жилийн гэрээг өчигдөр үзэглэлээ. Энэ үеэр сумын Засаг дарга Д.Мөнхбат малаас гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, дайвар бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжилгээ авах ажлыг сайжруулах, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчин гарсан ...

Read More »

Мал эмнэлгийн газруудад өргөмжлөл гардуулав

Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас сумын малын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж, энэ салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содон сүрэг”, “Хөх цүнх”, “Бадрах ирээдүй” мал эмнэлгүүдийн захиралд өргөмжлөл хадгалуулж, мөнгөн шагналаар шагнав.

Read More »

Зарлан мэдээллийн дохиогоор бэлэн байдлыг хангаж оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын болон багийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнтэйгээр бэлэн байдлыг хангаж оролцлоо.

Read More »

Түр цугларах аюулгүй талбайн тэмдгийг 7 цэгт байршуулав

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт орон даяар болно. Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд туссаны дагуу ард иргэдийг гамшгаас урьдчилсан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх аюулгүй газрын байршлуудад “Түр цугларах аюулгүй талбайн” тэмдгийг байршууллаа. Сумын 1, 2, 3, 4, 5, 7-р багуудын нутаг дэвсгэрийн ...

Read More »

ОБГ-ын сургалтад хамрагдав

Архангай аймгийн ОБГ-аас Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03-р сарын 07-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоол гарсныг танилцуулаад “Газар хөдлөлт” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна. Эрдэнэбулган сумын ЗДТГ болон багийн захиргааны нийт ...

Read More »