Home > master

Author Archives: master

Cогтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хязгаарлана

2022 оны ээлжит цэрэг татлагын ажлыг зохион байгуулахтай холбогдуулан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, зоогийн газруудын согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг 2022 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хориглолоо.

Read More »

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг өнөөдөр зохион байгуулж байна

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Эрдэнэбулган сумын хэмжээнд 3-р багийн төвд өнөөдөр зохион байгуулж байна. Ингэхдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл хийж, эмчийн үзлэгээр орж байгаа цэргийн залуучуудыг амны хаалт, гар ариутгах уусмал хэрэглэх боломжоор ханган ажиллаж байна.

Read More »

ӨЭМТ-үүд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохиов

Өрхийн Эрүүл мэндийн Төвүүд “Мэдлэгийн сүлжээ -ТББ, “Глобинтернешл” ТББ-тай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд ӨЭМТ-ийн статусын талаар иргэдэд мэдээлэл өгч, ЭМД-ын гүйцэтгэлээр хэрхэн санхүүждэг талаар ойлголт өгчээ. Мөн иргэдийн биеийн жин үзэж биеийн жингийн индексийг тодорхойлж үзэх, В, С вирусын шинжилгээ, цусан ...

Read More »

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох төрийн үйлчилгээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн тодорхойлолт авах хүсэлтээ www.burtgel.sme.gov.mn веб хаягаар эсвэл Жижиг, дунд үйлдвэрийн газарт болон тухайн харьяа аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан бичгээр доорх материалыг хавсарган гаргана. (Жич: Хэрэв та www.burtgel.sme.gov.mnцахим сайтаар хүсэлт илгээх бол доорх хавсралтууд шаардагдахгүй); 1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 2. Ажил ...

Read More »

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (https://www.legalinfo.mn/law/details/14525?lawid=14525)-ийн 7.1–д, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгагдсан доорх үйл ажиллагаа эрхэлдэг бол Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй. Үүнд: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ; Зуучлалын үйлчилгээ; Хууль зүйн зөвлөх үйлчилгээ; Худалдаа, үйлчилгээний сүлжээ; Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн; ...

Read More »

Адуутай иргэнийг 100 нэгжээр торгох арга хэмжээ авав

Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэдийн гомдол мэдээллийн дагуу АЦ-ны 13-р гудамжны дээд үзүүрийн хашаанд байх адуутай айлд Зөрчлийн тухай хуулийн 7.15.8 дахь заалт /Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг ...

Read More »

Удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүд дээр ажиллаж байна

Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас ЕБС, СӨБ-ын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, боловсролын чанар хүртээмжийн талаар үйлчлүүлэгчдээс санал хүсэлт сонсох, зөвлөн туслах зорилготой ажлын хэсэг гарч, тойрон ажиллаж байна. Өнөөдөр хүүхдийн 11, 12, Ирээдүй сургууль, цэцэрлэгийн цогцолбороор орж, ажилтай нь танилцан, зөвлөгөө өглөө.

Read More »

Удахгүй бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулна

Эрдэнбулган сумын ЗДТГ-аас сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 267 аж ахуй нэгж, байгууллагад Хог хаягдлын тухай хуулийн 10.2.10 дахь заалтын дагуу гадна орчны 50 метр газрын хог хаягдлыг 04-р сарын 15-ны дотор цэвэрлэн, цэвэрлэснээ эргэж мэдээлэх албан тоотыг энэ сарын 07-нд хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 27 ААНБ цэвэрлэгээ хийснээ ...

Read More »

Мод, бут, сөөгийг насжилт болон төрөл зүйлээр нь ангилан тоолж байна

Эрдэнэбулган сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, Хот тохижилт үйлчилгээний газрууд хамтран Цэцэрлэг хот доторх ногоон байгууламжуудын бүх мод, бут сөөгийг насжилт болон төрөл зүйлээр нь ангилан нэг бүрчлэн тоолж байна.

Read More »

“Хүчирхэг байж, өөдлөн дэвжиж хөгжицгөөе” дэмжих бүлгийн уулзалт болжээ

Эрдэнэбулган сумын 3-р багийн төвд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга замд суралцуулах, өөрийгөө таньж мэдэх, хайрлах халамжлах тухай ойлголтыг нэмэгдүүлэх, өөртөө цаг гаргах зорилгоор “Хүчирхэг байж, өөдлөн дэвжиж хөгжицгөөе” дэмжих бүлэг байгуулагдсан. Дэмжих бүлгийн уулзалтаар “Гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн ...

Read More »