Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг сумын Засаг даргын захирамжаар өнгөрөгч 04-р сарын 30-ны өдөр зохион байгуулж дууслаа. Захирамжийг цэвэрлэгээний хуваарийн хамт нийт 147 ААНБ-д хүргүүлсэн. Үүнээс 98 байгууллага хуваарьт газрынхаа хогийг цэвэрлэн, цэвэрлэсэн газраа хүлээлгэн өгсөн байна.
7 байгууллага цэвэрлэх хугацаагаа хоошлуулсан. Харин 20 гаруй байгууллага цэвэрлэсэн газраа хүлээлгэж өгөөгүй бол хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага огт гараагүй гараагүй байна.