Home > Мэдээ, мэдээлэл > ӨЭМТ-үүд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохиов

ӨЭМТ-үүд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохиов

Өрхийн Эрүүл мэндийн Төвүүд “Мэдлэгийн сүлжээ -ТББ, “Глобинтернешл” ТББ-тай хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд ӨЭМТ-ийн статусын талаар иргэдэд мэдээлэл өгч, ЭМД-ын гүйцэтгэлээр хэрхэн санхүүждэг талаар ойлголт өгчээ.
Мөн иргэдийн биеийн жин үзэж биеийн жингийн индексийг тодорхойлж үзэх, В, С вирусын шинжилгээ, цусан дахь сахар тодорхойлох, чих, хамар хоолой дурандах, артерийн даралт үзэж, зөвөлгөө өгөхөөс гадна эрүүл-зөв хооллох зөвөлгөөг өгсөн байна. Өдөрлөгийн үеэр ӨЭМТ-д ашиглагдаж буй сэргээн засах физик эмчилгээний аппаратуудыг дэлгэн үзүүлж, ЭМД-ын апликеишн татах аргыг зааж өгчээ.
%d bloggers like this: