Home > Мэдээ, мэдээлэл > Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагаа

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (https://www.legalinfo.mn/law/details/14525?lawid=14525)-ийн 7.1д, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгагдсан доорх үйл ажиллагаа эрхэлдэг бол Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй.

Үүнд:

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ;
  • Зуучлалын үйлчилгээ;
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ;
  • Худалдаа, үйлчилгээний сүлжээ;
  • Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн;

– 13.4.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ.

– 13.5.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.

  • Ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн:

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх:

– 15.2 Банкны үйл ажиллагааны чиглэлээр:

– 15.2.1. банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3 Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

– 15.3.1. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.2. арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.3. даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.4. банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.5.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах.

– 15.3.7.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.8.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх.

– 15.3.9.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.

15.4 Санхүү, эдийн засгийн чиглэлээр:

– 15.4.1. нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.4.2. аудитын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.4.3. үнэт цаас үйлдвэрлэх.

– 15.4.4. эд мөнгөний хонжворт сугалаа гаргах.

– 15.4.7. гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.4.8. гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх.

– 15.4.9. хөрөнгийн үнэлгээ хийх.

– 15.4.10.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх.

15.5.Хууль зүйн чиглэлээр:

– 15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах.

– 15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх.

– 15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх.

– 15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах.

– 15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.

15.6. Байгаль орчны чиглэлээр:

– 15.6.1. озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах.

– 15.6.2. тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх.

– 15.6.3. тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах.

– 15.6.5. стандартаар хүлцэх хэмжээг нь  тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах.

– 15.6.6. байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх.

– 15.6.7.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.

15.7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр:

– 15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.7.2. магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх.

– 15.7.3. түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх.

– 15.7.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах.

– 15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх.

– 15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах.

– 15.7.7.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ.

– 15.7.8.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах.

– 15.7.9.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.

– 15.7.10.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.

15.8. Түлш, эрчим хүчний чиглэлээр:

– 15.8.2. эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах.

– 15.8.3. эрчим хүч  үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх.

– 15.8.5. зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.

15.9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

– 15.9.1. гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх.

– 15.10. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:

– 15.10.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах.

– 15.10.5. ашигт малтмалын хайгуул хийх.

– 15.10.6. ашигт малтмал ашиглах.

– 15.10.12. согтууруулах ундаа импортлох.

– 15.10.13. газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх.

– 15.10.14. тамхи импортлох.

– 15.10.16.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.10.17.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.

– 15.10.18.газрын тос хайх.

– 15.10.19.уламжлалт бус газрын тос хайх.

– 15.10.20.газрын тос ашиглах.

– 15.10.21.уламжлалт бус газрын тос ашиглах.

– 15.10.22.үүсмэл орд ашиглах.

– 15.11.Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр:

– 15.11.1. тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх.

– 15.11.2. сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад

– 15.11.6. ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох,  борлуулах.

– 15.12. Эрүүл мэндийн чиглэлээр:

– 15.12.4. мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох.

– 15.12.6. өвчин үүсгэгч нян, түүний  хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх.

– 15.12.8.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх.

– 15.12.9.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх.

– 15.12.11.улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.

– 15.13.Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр:

– 15.13.1. оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах.

– 15.14. Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

– 15.14.3. цахилгаан шат, өргөх краны угсралт,  засвар үйлчилгээ эрхлэх.

– 15.14.7. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.

– 15.15. Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:

– 15.15.1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах.

– 15.15.2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.15.3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх.

– 15.15.4. автозам, замын байгууламжийг барих, засварлах.

– 15.15.5. автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх.

– 15.15.9. усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх.

– 15.15.11. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах.

15.16. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:

– 15.16.1. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах.

– 15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.

– 15.16.3.контентийн үйлчилгээ эрхлэх.

– 15.16.4.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох.

 

– 15.18.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр:

-15.18.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах.

– 15.18.2.цөмийн төхөөрөмж ашиглах.

– 15.18.3.цөмийн бодис эзэмших, ашиглах.

– 15.18.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах.

– 15.18.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх.

– 15.18.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах.

– 15.18.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх.

– 15.18.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

– 15.19.Батлан хамгаалах чиглэлээр:

– 15.19.1.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох.

15.20.Гамшгаас хамгаалах чиглэлээр:

– 15.20.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.

Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуультай дараах холбоосоор орж танилцана уу.

https://www.legalinfo.mn/law/details/14525?lawid=14525

%d bloggers like this: