Home > Шуурхай мэдээ > Адуутай иргэнийг 100 нэгжээр торгох арга хэмжээ авав

Адуутай иргэнийг 100 нэгжээр торгох арга хэмжээ авав

Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэдийн гомдол мэдээллийн дагуу АЦ-ны 13-р гудамжны дээд үзүүрийн хашаанд байх адуутай айлд Зөрчлийн тухай хуулийн 7.15.8 дахь заалт /Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-ын дагуу торгуулийн арга хэмжээ тооцлоо.
Гомдол мэдээллийн дагуу сумын ЗДТГ, багийн зхиргаа аймгийн БОАЖГ, МХГ-тай хамтран энэ сарын 12-ны өдөр газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан. Олон эзэнтэй, 20 гаруй адууг тэжээж буйгаа малчин нь хэлж байв.
Гол ус бохирдуулж асгасан болон орчиндоо асгасан хөрзөнг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, ажиллаж байна.
Цаашид хотын төвд мал маллаж байгаа бүх айлуудыг малаа хотын төв рүү явуулахгүй, хариулгатай байлгах тал дээр шаардлага тавьж, малын баас, хөрзөнг арилгуулж, хогийн цэгт хаяулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
Шаардлага биелүүлээгүй малчдад зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болов.
%d bloggers like this: