Home > Мэдээ, мэдээлэл > Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Сүүлийн жилүүдэд сошиал сувгуудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж, нэр хүндэд нь халдах явдал газар авч байна. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Энэ хэргийн хохирогч нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байна.
Архангай аймагт ч энэ төрлийн гомдол нэлээдгүй бүртгэгддэг байна. Өнгөрсөн оны тухайд цахим орчинд зургийг нь ашиглан нэр хүндийг нь гутаан доромжилсон гэх 6 гомдол ирсэн бол энэ оны 1-р улирлын байдлаар 2 гомдол аймгийн Цагдаагийн газарт иржээ. Эдгээр гомдлын дагуу бүртгэлийн хэрэг нээн шалгаж, өнгөрсөн оны 6 гомдлын 3-ыг нь шийдвэрлэсэн байна.
%d bloggers like this: