Home > Мэдээ, мэдээлэл > “Хоршоо хөгжүүлсэн сан”-гаар олгох зээлийн чиглэлийг батлав

“Хоршоо хөгжүүлсэн сан”-гаар олгох зээлийн чиглэлийг батлав

Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаар Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хороо, хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулж баталсан.
Уг зөвлөл нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Хоршоог хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.
Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг дараах байдлаар баталсан байна. Үүнд:
А. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбар
• Эрчимжсэн аж ахуй
• Зөгийн аж ахуй
• Жимс, жимсгэнэ тариалалт, боловсруулалт
• Үр тариа, малын тэжээлийн ургамал тариалалт, боловсруулалт
• Төмс, хүнсний ногоо тариалалт
Б. Боловсруулах үйлдвэрлэл
• Оёдлын үйлдвэрлэл
• Ноос, ноолуурын үйлдвэрлэл
• Сав баглаа бодлын үйлдвэрлэл
• Дахин боловсруулах үйлдвэрлэл
• Түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт
В. Бүхтөрлийн хүнсний үйлдвэрлэл, хадгалалт
Г. Ахуйн үйлчилгээний салбар
%d bloggers like this: