Home > Мэдээ, мэдээлэл > Мал эмнэлгийн байгууллагуудтай гэрээ байгуулав

Мал эмнэлгийн байгууллагуудтай гэрээ байгуулав

Эрдэнэбулган сумын хэмжээнд мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй жил бүр хамтран ажиллах гэрээг байгуулдаг. Энэ жилийн гэрээг өчигдөр үзэглэлээ.
Энэ үеэр сумын Засаг дарга Д.Мөнхбат малаас гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, дайвар бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжилгээ авах ажлыг сайжруулах, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчин гарсан тохиолдолд богино хугацаанд тархалтыг хумих, өвчин гараагүй нутгуудад урьдчилан сэргийлэх сурталчилгаа мэдээллийн сайн түгээх болон малын эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг чанартай үзүүлж байх чиглэлүүдээр үүрэг өглөө.
%d bloggers like this: