Home > ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЖ БАЙНА! > Түр цугларах аюулгүй талбайн тэмдгийг 7 цэгт байршуулав

Түр цугларах аюулгүй талбайн тэмдгийг 7 цэгт байршуулав

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт орон даяар болно. Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд туссаны дагуу ард иргэдийг гамшгаас урьдчилсан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх аюулгүй газрын байршлуудад “Түр цугларах аюулгүй талбайн” тэмдгийг байршууллаа. Сумын 1, 2, 3, 4, 5, 7-р багуудын нутаг дэвсгэрийн 7 цэгт дээрх тэмдгийг байршуулсан.
Суманд газар хөдлөлт болон бусад гамшгийн эрсдэл үүссэн тохиолдолд иргэн та өөрт ойр “Түр цугларах аюулгүй талбайн” цэгт очно гэсэн үг юм.
%d bloggers like this: