Home > Мэдээ, мэдээлэл > Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоно

Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоно

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн энэ оны анхны хурлаа хийж, зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралд аймгийн Засаг дарга М.Батжаргал, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат болон салбар зөвлөлийн гишүүд оролцсон.
Хурлын үеэр Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат: Салбар зөвлөл нь жилийн турш хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж, хэрэгжсэн эсэхээр нь ангилан, тулгамдсан асуудал нь юу байв гэдгээр нь дэлгэрэнгүй мэдээлж тайлагнаж хэвших, зөвлөлийн холбогдох асуудал хариуцсан аймгийн ЗДТГ-ын бодлогын мэргэжилтэн, Зөвлөлийн нарийн бичгийн дарга нар нь салбар дундын ажлын уялдаа холбоог хангах ажлаа сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг санал болгосон юм. Мөн сумын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих явган зам, налуу шатыг стандартын дагуу хийх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгож ажиллахаар төлөвлөсөн тухай мэдээлсэн юм.
%d bloggers like this: