Home > Мэдээ, мэдээлэл > Сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулав

Сумын Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулав

Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат Ерөнхий боловсролын долоон сургуулийн захирал, 16 цэцэрлэгийн эрхлэгч нартай 2022 оны үр дүнгийн гэрээгээ энэ сарын 15-ны өдөр байгууллаа.

Гэрээ нь Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, ёс зүйн хэм хэмжээг  чанд сахиж, авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, албан тушаалын шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах, Монгол Улсын Засгийн газар, аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс боловсролын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан байна.

Гэрээ байгуулах үеэр сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт БШУГ-ын  Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Загдгочоо захирал, эрхлэгч нарын ширээн дээр бодлогын ямар ямар баримт бичиг, хууль, дүрэм, журмууд байх ёстойг Засгийн газрын болон аймаг, сумын түвшинд ангилан хэлж, зөвлөмж өглөө.

Сумын Засаг даргын тухайд захирал эрхлэгч нарт тодорхой чиглэлүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, үр дүнгийн гэрээгээ харж, хийх ажлуудаа төлөвлөх, биеийн тамирын хичээл ор төдий орж байгаа тухай гомдол сумын Засаг даргад ирсэн бөгөөд энэ чиглэлийн хичээл сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах, сургуулиуд сургалтын байгууллага учраас хүүхдүүдийн чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх чиглэлээр сургуулийн спорт заалаа үнэ төлбөргүй болгож, хуваарь гаргаж, хүүхдүүдээ тоглуулах зэрэг чиглэлийг өгсөн юм.

%d bloggers like this: