Home > Мэдээ, мэдээлэл > Архангай аймгийн төв ”ЦЭЦЭРЛЭГ ХОТ” байгуулагдсаны 390 жилийн ойн түүхийг нэхвээс…

Архангай аймгийн төв ”ЦЭЦЭРЛЭГ ХОТ” байгуулагдсаны 390 жилийн ойн түүхийг нэхвээс…

1631 онд Булган уулын нугад Чингис хааны язгуур угсааны Данзанлхаван тойн ”Нууц тарнийн ёсны бүтээлийн нэгэн дуганыг байгуулав”.
1679 онд Лувсанпринлэй гэгээн Цогчин дуганыг байгуулж таван дацан сургуулийг шинээр байгуулав. Ойр орчмын 200 гаруй өрх айлын хүмүүс тус номын хүрээнд төвлөрөн суув.
1725 онд Сайн ноён хан аймаг байгуулагдсан нь одоогийн Архангай аймаг байгуулагдах үндэс болов.
1737 онд Лувсанняндаг гэгээн жанрайсиг дацан, Сэра жэ дацан тэргүүтэй сүм дуганыг байгуулж ихэд өргөжжээ.
1833 онд Лувсанжигмэддорж гэгээн Норовлин уулын бэлд эмнэлгийн сургуультай Манба дацанг голлосон номын хүрээг байгуулав.
1901 оны үеэс хятадын пүүсүүд байгуулагдаж худалдаачин, чулуучин, мужаан зэрэг дотор газрын иргэд олноор сууршиж хятад хороололтой болов.
1917 оноос орсын худалдаачид сууршин, орос байшин барилга баригдаж эхлэв. Хүн ам ихээр нэмэгдэж шинэ хорооллууд бий болов.
1923 онд Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдахад төв захиргааг Зая гэгээний хүрээнд тогтов.
1930 оноос орчин үеийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль дэс дараалан байгуулагдаж эхлэв.
1937 онд сүм хийдийн зориулалтаар ашиглаж байсан барилгуудыг нурааж эхлэв.
1961 онд Цэцэрлэг хот хэмээн нэрийдэж албан ёсны хот болсоноо зарлав.
2021 онд ЭРДЭНЭБУЛГАН УУЛЫН ӨВӨР ДЭХ НЭГЭН СУУРИН ХӨГЖИЛ БУУРЛЫН ОЛОН ҮЕ ШАТУУДЫГ ДАМЖСААР ЭДҮГЭЭ ЦАГИЙН БИДНИЙ АМЬДРАХ ХОТ БОЛЖЭЭ
%d bloggers like this: