Home > Мэдээ, мэдээлэл > Эрдэнэбулган сумын хэмжээнд дөрвөн иргэн Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

Эрдэнэбулган сумын хэмжээнд дөрвөн иргэн Олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ

Эрдэнэбулган сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж буй ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газартай хамтран Олон нийтийн цагдаа нарыг томилж, гэрээ байгууллаа. Эхний ээлжинд 4 иргэнийг Олон нийтийн цагдаагаар томилсон бөгөөд сумын бүх багуудад хуваагдан ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажлыг хариуцан, иргэдийг холбогдох мэдээллээр ханган, хэв журам сахиулах үүрэгтэй ажиллах юм. Олон нийтийн 4 цагдаатай сумын ИТХ-ын дарга Т.Ганзориг гэрээ байгуулан, хийх ажлынх нь талаар үүрэг чиглэл өгч, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

%d bloggers like this: