Home > Мэдээ, мэдээлэл > “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аянд сумын ЗДТГ-ын албан хаагчид нэгдэв

“Илүүдэл жингүй-Эртэч монгол” аянд сумын ЗДТГ-ын албан хаагчид нэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хорооноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, үнэгүй фитнесс төв, 21 аймаг, 9-н дүүргийн спортын байгууллагуудтай хамтран эртэч идэвхтэй нийгмийг бий болгох, амьдралын зөв дадал, хэв маягийг хэвшүүлэх, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, идэвхтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаа.
Аяны хүрээнд Биеийн тамир, спортын газрын Спорт цогцолбор спортын зааланд өглөөний дасгалыг дэлгэцээр шууд дамжуулан хүргэж байна. Өнөөдөр Эрдэнэбулган сумын ЗДТГ, багийн захиргаадын хамт олон идэвхтэй оролцлоо.
“Илүүдэл жингүй-Эртэч монгол” өглөөний дасгал нь 2022 оны 02-р сарын 16-наас 06-р сарын 01-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд өглөөний 06.30-07.30 цагийн хооронд явагдах юм. Цаашид ч үргэлжилнэ.
Дасгал хөдөлгөөндөө идэвхтэй оролцохыг Архангай аймгийн нийт албан байгууллага, хувь хүн, иргэд та бүхэнд уриалж байна.
%d bloggers like this: