Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний дараа сумдын удирдлагуудтай 2022 онд хамтран ажиллах гэрээгээ байгууллаа. Энэхүү гэрээгээр 15 салбар чиглэлийн, 135 арга хэмжээг хэрэгжүүлэхийг гэрээний хавсралтаар зааж өгсөн байна.
Гэрээ нь аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нарын хамтран ажиллах чиглэл талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.