Home > Мэдээ, мэдээлэл > Суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтмол үйл явуулдаг хоршоонд зээл олгохоор журамлажээ

Суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтмол үйл явуулдаг хоршоонд зээл олгохоор журамлажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн А/361 дугаар тушаалаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг шинэчлэн баталсан. Хуучин “Сум хөгжүүлэх сан”-г “Хоршоог хөгжүүлэх сан” болгон өөрчилж, журмыг ийнхүү шинээр баталсан байна.

Журмаар зөвхөн тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтмол үйл явуулдаг хоршоонд зээл олгохоор журамласан байна. Өөрөөр хэлбэл, зээлийг хувь иргэнд олгохгүй ба хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжид олгохоор журмын 6 дугаар зүйлд заажээ.

Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, зээл шалгаруулах болон хяналт тавих ажлын хэсгийг байгуулна. Үүний дараа журмын дагуу зээл хүссэн материалыг сумын ИТХ-аас тухайн үед нь зарлаж, хүлээн авна.

%d bloggers like this: