Home > Мэдээ, мэдээлэл > Эрдэнэбулган сумын 5 айл байшингийнхаа дээвэр, хаалга, цонхыг дулаалуулжээ

Эрдэнэбулган сумын 5 айл байшингийнхаа дээвэр, хаалга, цонхыг дулаалуулжээ

Жэрэс ОУБ-аас Архангай аймагтай хамтран хэрэгжүүлж буй Семаатерр II- Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд “Барилгын эрчим хүчний хэмнэлт”-ийн талаар мэдээлэл түгээх үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Даацтай хөгжлийн ирээдүй ТББ-тай хамтран Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ард иргэдийн дунд байшингийн дээвэр, хаалга, цонхоо дулаалуулах онлайн уралдааныг зохион байгуулав. Тус уралдааныг ДААЦТАЙ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ /Future of sustainable development/ фейсбүүк группээр нээлттэй зарлаж, 5 айл уралдааны болзолыг ханган байшингийнхаа дээвэр, хаалга, цонхыг хялбар байдлаар дулаалуулж, гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэлтүүлгээр солиуллаа.
Төслийн баг болзол хангасан айл бүрт төслийн талаарх мэдээлэл, төслийн хүрээнд хийгдсэн суурь судалгааны үр дүнгүүдийг танилцуулав. Мөн тухайн байшинд газар дээрх үзлэг хийн, дулааны камераар байшингийн дулаан алдаж буй хэсгүүдийг тодорхойлж цаашид байшингаа хэрхэн дулаалах, дулаалахдаа ямар материал сонгож дулаалах тал дээр мэдээлэл зөвлөгөөг өглөө.
%d bloggers like this: