Home > Мэдээ, мэдээлэл > Хоршоонд зээл олгох журам

Хоршоонд зээл олгох журам

Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам:

Журмын 6.3 –т заасны дагуу Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь дараах  шаардлагыг хангасан байна.

6.3.1 Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх.

6.3.2  Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн  өргүй байх.

6.3.3 Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх.

6.3.4 Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх.

6.3.5  Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж, тодорхойлолт авсан байх.

Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1 –д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх.

6.3.6 Гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.

%d bloggers like this: