Home > Мэдээ, мэдээлэл > Архангайд нийт 2021 иргэнд 55.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Архангайд нийт 2021 иргэнд 55.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Архангай аймагт 2003 оноос хойш нийт 2021 иргэнд 55.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Харин 2013 оноос хойш 1,158 иргэнд 47.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүний 103 иргэнд олгосон 4.8 тэрбум төгрөгийн 5 хувийн хүүтэй, 65 иргэнд олгосон 3.3 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй, 520 иргэнд олгосон 26.4 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй зээлийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 9 иргэнд олгосон 424.7 сая төгрөгийн зээлийг Засгийн газрын хөтөлбөрийн эх үүсвэрээр, 461 иргэнд олгосон 12.3 тэрбум төгрөгийн зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

2021 оны сүүлийн улиралд хоёр иргэнд 113.6 сая төгрөгийн зээлийг банк өөрийн эх үүсвэрээр, 5 иргэнд 313.6 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар 830 иргэн 28.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүний 496 зээлдэгчийн 17.8 тэрбум төгрөг нь Монголын Ипотекийн корпораци (МИК)-д шилжсэн зээл, 334 зээлдэгчийн 10.3 тэрбум төгрөг нь банкуудын тэнцэлд  бүртгэлтэй зээл байна.

Банкуудын тэнцэлд байгаа зээлийн үлдэгдлийн 35.6 хувь буюу 3.6 тэрбум төгрөг нь 5 болон 6 хувийн хүүтэй, 9.3 хувь буюу 952.6 сая төгрөг нь 8 хувийн хүүтэй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр олгосон зээл, 53.1 хувь буюу 5.4 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.0 хувь буюу 209.7 сая төгрөг нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байгааг Монгол банкны Архангай дахь салбараас мэдээлэв.

%d bloggers like this: