A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Малын төрөл тус бүр дээр татвар тогтоов

Малын төрөл тус бүр дээр татвар тогтоов

Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар сумын ИТХ-аас малын төрөл тус бүр дээр татварын хэмжээг тогтооно гэж заасны дагуу өнөөдрийн сумын ИТХ-аар татварын хэмжээг тогтоолоо. Энэ татвар нь Эрдэнэбулган сумын малчин, мал бүхий өрхөд хамааралтай болно.

Хурлын тогтоолоор:

Тэмээ – 300 төгрөг

Адуу – 600 төгрөг

Үхэр – 600 төгрөг

Хонь – 400 төгрөг

Ямаа- 400 төгрөг байхаар тогтоов.

Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотод малчин болон мал бүхий 1094 өрхийн 247715 толгой мал байдаг байна.

тухай Гэрэл-Од Баттөмөр

%d bloggers like this: