A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / ЗӨВ ГЭР БҮЛ АРГА ХЭМЖЭЭ

ЗӨВ ГЭР БҮЛ АРГА ХЭМЖЭЭ

Зөвгэрбүл” арга хэмжээг лекц хэлбэрээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж 18-аас дээш насны 206 иргэн хамрагдсан, зөв гэр бүлийг төлөвшүүлэхэд иргэдийнидэвх оролцоог дэмжиж идэвхжүүлсэн онцлог ажил боллоо.

             “Зөвгэрбүл” лекцаргахэмжээнийзорилго:

Нийгмийн анхан шатны нэгж нь гэр бүл байдаг, гэр бүлийн харилцаагаа тогтвортой, халуун дулаан байх нь хувь хүн, иргэн бүрийн үүрэг хариуцлага байдаг. Иймээс гэр бүлийг “Зөв гэр бүл” байхад төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд чиглүүлэх үүргийг гүйцэтгэж туслан дэмжиж байдаг.

Мөн аливаа эрсдлээс иргэд, зорилтот бүлгүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд уг лекцийн агуулга оршсон.

Аргахэмжээнийонцлогнь:

  1. Цагийн менежментийг сайжруулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх ажлыг урамшууллын хэлбэрээр зохион байгуулж энэ зорилгоо биелүүлж арга хэмжээ яг товлосон цагтаа эхэлсэн. Мөн цагаа баримтлан ирсэн эхний 10 хүнийг урамшуулсан нь иргэдийг цаг баримтлах соёлд суралцуулахад хөшүүргэ болж чадлаа.
  2. Лекцийн үеэр идэвх оролцоотой үйл ажиллагаанд хамрагдсан 206 оролцогч дундаас 13 азтан шалгаруулсан нь мэдээллийг бүрэн гүйцэт авах боломжийг олгосноороо онцлог юм.
  3. Оролцогч хүн бүрт “Талархал” хадгалуулж гэр бүл, гэр бүлийн гишүүд төдийгүй сайн хөршийн холбоог бий болгон, амьдарч байгаа орчиндоо эерэг хандлага сэтгэлгээ төлөвшүүлэхэд зөв тусгал болж чадлаа.

 

Хамтран ажиллагч байгууллага:

“Зөв гэр бүл” лекцийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас иргэдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлсэн нь арга хэмжээг явуулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, цаг баримтлахад томоохон хөшүүргэ боллоо.

Тус арга хэмжээг сумын ЗДТГ-ын Боловсрол хариуцсан түшмэл С.Хорлоосүрэн, ОУ-ын “Найрамдал” зуслангийн дэд дарга, Сэтгэл судлалын ухааны доктор Д.Гантөгс, аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч З.Баярсайхан, Хүүхэд гэр бүл, залуучуудын  .Хажидмаа, Насан туршийн боловсрол төвийн сургагч багш Б.Ганчимэг нар хамтран зохион байгуулж ажилласан.

Үр дүн:

  • “Зөв гэр бүл” лекц цагийн менежментийг бий болгосон
  • Лекцийг хүүхэд өсвөр үеийнхэнд авах хүсэлтээ багш нар гаргасан
  • Иргэдийн эрх зүйн болон гэр бүлийн гишүүдийн сайхан харилцааны үндэс суурийг бий болгоход түлхэц болсон
  • Зөв гэр бүл байх эерэг сэдлийг төрүүлсэн үйл ажиллагаа болсон.

 

 

 

 

 

 

 

тухай Byambasuren Byambaa

%d bloggers like this: