A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Нөхцөл байдалтай танилцлаа

Нөхцөл байдалтай танилцлаа

Эрдэнэбулган сумын Засаг даргын 2019 оны а/144, а/145 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
-Архангай аймгийн сумдууд болон бусад орон нутаг руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй шуудан, такси зэрэг авто тээврийн хэрэгслийг Хөгжимт драмын театрын урд тал, аймгийн Авто тээврийн газрын баруун талын зогсоол дээр шилжүүлэн байршуулах;
-Хот хооронд болон бусад орон нутагруу тээвэр үйлчилгээ хийдэг том оврын ачааны авто машинуудыг “Шинэ зуун” авто засварын ар талд шилжүүлэн байршуулах;
-Нийтийн худалдааны төвийн урд талбайд байрлах мотоцикльчдыг “Тэрх” худалдааны төвийн баруун талд шилжүүлэн байршуулах;
-“Тэрх”, “Хасу” худалдааны төвийн ойр орчимд түүхий эдийн худалдаа эрхлэгчид, галын түлээ худалдан борлуулдаг иргэдийг хуучин онгоцны буудлын тойрогт байрлах “Түүхий эд, түлээ нүүрс, амьд мал борлуулах зах”-руу шилжүүлэн байршуулах;
-Төрөл бүрийн сүүдрэвчтэй болон ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид, ил задгай худалдаа, жимс ногоо жижиглэн худалдаа эрхлэгчдийг “Шунхлай” ШТС-ын зүүн талд байрлах “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилгоор тохижуулсан газарт шилжүүлэн байршуулах;

Дээрх зохион байгуулалтын арга хэмжээг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжилийн хяналтын газар, Авто тээврийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижилт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын Засаг дарга, холбогдох албадын дарга нар зах дээр худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр хугацаатай үүрэг өглөө. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны дотор тухайн газруудад байршаагүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Image may contain: one or more people, people standing, sky, cloud and outdoor

Image may contain: 2 people, people standing, suit, sky and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky, shoes and outdoorImage may contain: 1 person, standing, sky and outdoor

 

тухай master

%d bloggers like this: