Тус сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 21-ний өдрийн А/144, 145 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан холбогдох байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа иргэдэд зохицуулалт хийх, мөн ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор барьсан цэгүүдэд шилжүүлэн оруулах, түүхийй эдийн ченж, том тэрэгний жолооч нарыг зориулалтын зогсоол руу явуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.