Home > Эрүүл мэндийн байгууллагууд

Эрүүл мэндийн байгууллагууд

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ: 

Архангай нутагт 1928-1930 онд Зөвлөлт Холбоот Улсын /хуучнаар/ Ардын Эрүүлийг Хамгаалах комиссиратын харьяа эмнэлгийн экспидицийн амбулаторийн салбар байгуулагдан Зөвлөлтийн мэргэжилтэн Каудаева Королев, С.М.Немой, гэргий Хася Матвеевна Немая, бага эмч Шнейдер нар ажилсанаар өнөөгийн Цэцэрлэг хотын Нэгдсэн эмнэлгийн суурь тавигдсан түүхтэй.

Орчин цагийн эмнэлгийн суурийг тавьсан С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэг  1930 онд ийнхүү байгуулагдсанаас хойш 88 жилийн түүхэн хөгжлийн замналыг туулсан байна.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Архангай аймаг эмнэлгийн тусламж үйлчилгээг 13 өрхийн хэсгээр үзүүлж байсан тэр үед Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 149 тоот тогтоол гарч өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоо үүсгэн байгуулах шийдвэр гарсан юм. Өрхийн хэсгийн даргаар ажиллаж байсан их эмч Н.Эрдэнэбаатар өрхийн эмнэлгийн шинэ тогтолцооны талаар аймгийн төвийн 5 багийн айл өрх, иргэд хөдөлмөрчдөд суртал ухуулга хийх, гарын авлага материал тараах, өрхийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагч нарыг сонгон шалгаруулах ажлуудыг зохион байгуулсан юм.

 Үүний дараа Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 27 тоот тушаалаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын таван багт өрхийн эмнэлэг байгуулахаар тогтсон. Үйлчлүүлэгч иргэдийн итгэл хүлээн сонгогдсон эмч, сувилагч нар анхны хурлаа хийж 1 дүгээр багийн өрхийн эмнэлэгт Ар-Энхжин нэр хайрлаж, их эмч Ч.Цэцгээ нөхөрлөлийн даргаар, 2 дугаар багийн өрхийн эмнэлэгт Ар-Мөнгөнчагнуур нэр хайрлаж, өрхийн эмнэлгийн даргаар их эмч Т.Ишжамц, 3 дугаар багийн өрхийн эмнэлэгт Ар-Мөнхжин нэр хайрлаж өрхийн эмнэлгийн даргаар Ж.Ариунаа, 5 дугаар багийн өрхийн эмнэлэгт Ар-Манал нэр хайрлаж өрхийн эмнэлгийн даргаар Г.Батнасан эмч тус тус сонгогдож улсын бүртгэлд бүртгүүлсэнээр өрхийн эмнэлгийн түүхэн хөгжил эхэлсэн түүхтэй.

2006 онд аймгийн Засаг даргын 06 тоот захирамжаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт өрхийн эмнэлэг байгуулах шийдвэр гарч нөхөрлөлийн анхны хурлаар Ар-Рашаант нэр хайрлаж өрхийн эмнэлгийн даргаар их эмч Д.Цэрэндулам томилогдон ажилласан. Аймгийн Иргэдийн Тэргүүлэгчийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит дөрвөн барилгыг өрхийн эмнэлэгт шилжүүлэн өгч ажлын байраар хангагдсан.

“АР-МӨНГӨН ЧАГНУУР” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ /1, 2-Р БАГ/-99947863, 70333266

“АР-МӨНХЖИН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ /3, 4-Р БАГ/- 99046564, 70333374

“АР-МАНАЛ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ /5, 7-Р БАГ/ -91260623

“ХАСУ МАНАЛ-АР” ЭМНЭЛЭГ-80113242

“ÒÀÍÀ-ÀÐÖÀÒ” ÕÕÊ ÝÌÍÝËÝÃ-99263924

“ЗҮҮХЭН” ХХК ЭМНЭЛЭГ-99076605                                       

“АР ТООРОМТ” ЭМНЭЛЭГ-99859966

“ТУНГАЛАГ ТАМИР” ЭМНЭЛЭГ – 99338607

“ДӨЛГӨӨН АРЦ” ЭМНЭЛЭГ -99338416

“СУВД” СУВИЛАЛ – 99334848

 

%d bloggers like this: