A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / ЗДТГ

ЗДТГ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлд заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баталсан бүтэц орон тоонд нийцүүлэн албан хаагчдыг төрийн албаны сонгон шалгаруулалтанд оруулсны үндсэн дээр зохих журмын дагуу томилон ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргаа, үйлчилгээний 29 албан хаагчтайгаар ажиллаж төрийн анхан шатны нэгж 5 багийн засаг дарга, засаг даргын дэргэдэх 9 албан хаагч нийт 40 албан хаагчтайгаар ажлын нягт уялдаа холбоотойгоор ажил хэргээ явуулж байна Байгууллагын эрхэм зорилго: Сумын ИТХ, засаг даргыг хамгийн шилдэг бөгөөд цаг үеэ олсон зөвөлгөө, бүх талын мэдээллээр хангах, хууль тогтоомж, засгийн газар, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн алба хэвийн, жигд, тасралтгүй ажиллах нөхцөлийг баталгаатай хангах зарчмаар улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр иргэддээ үнэнч, шударга үйлчилж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэрийг бий болгоно. Байгууллагын алсын хараа: Сумын ЗДТГ-ын эрхэм зорилгодоо түшиглэн боловсон хүчнийг чадавхжуулж, ололт амжилт, үйл ажиллагаандаа тулгуурлан тэргүүний загвар байгууллага болохыг эрхэмлэнэ. Бидний уриа:-Төрийн үйчилгээг иргэдэд шуурхай хүргэе!. -Мэдлэг чадвартай, шударга ажиллацгаая!. -Сахилга, хариуцлага, ёс зүйг эрхэмлэн дээдлэе!.

Засаг даргын Тамгын газрын дарга Л.Нарангэрэл, Утас: 99026694

%d bloggers like this: